Хувьцаа эзэмшигчдэд
Огноо: 2014-07-16

2013 оны 12-р сард Санхүүгийн зохицуулах хороо Мерекс ХХК-ийн нийтэд санал болгон худалдах үнэт цаасыг бүртгэх хүсэлтийг хэлэлцэж, 514 дүгээр тогтоолоор баталж, 2014 оны 1-р сард Монголын хөрөнгийн бирж манай компанийн үнэт цаасыг бүртгэж авснаар Мерекс хувьцаат компани боллоо. Ийнхүү бид олон нийтэд нээлттэй компани болох зөвшөөрлийг авч, үйл ажиллагаагаа банкны зээлээр бус хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгож санхүүжүүлэх боломжтой болж байна.

Компанийн үүсгэн байгуулагчид компанийн нийт хөрөнгийн 60 хувийг бүрдүүлж, бетон зуурмагийн үйлдвэр, үйлдвэрийн газар, газар сайжруулалт, бетон зуурмаг шахагч, дугуйт ачигч зэрэг тусгай зориулалтын техник хэрэгсэлд хөрөнгө оруулсан бөгөөд хөрөнгийн 40 хувийг буюу 2.6 тэрбум төгрөгийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтээс татан төвлөрүүлж, бетон зуурмаг зөөгч машин худалдан авах, оффисын барилга, цахилгааны байгууламж, худаг барих, тохижилт, эхлэлтийн эргэлтийн хөрөнгө зэргийг санхүүжүүлнэ.

Компанийн нийтэд худалдаалах 26 сая хувьцааг тогтоосон үнийн аргаар анхдагч зах зээл дээр байршуулах бөгөөд нэг ширхэг хувьцааны үнэ 100 төгрөг байна. Монголын хөрөнгийн биржид бүртггэгдсэн хувьцааны симбол - MRX. Анхдагч зах зээлийн арилжааг 2014 оны 3-р сард эхлүүлэх ба та манай хувьцааг худалдаж авахыг хүсвэл өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компанид хандана уу.

Мерекс ХК-ийн үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагааг (IPO) Стандарт Инвестмент ХХК  хариуцан хийж байгаа ба энэхүү IPO нь 2012 оны 4-р сараас хойш Монголын хөрөнгийн бирж дээр хийгдэж буй шинэ IPO юм. Стандарт Инвестмент ХХК нь Монголын үнэт цаасны зах зээл дээр брокер дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх, андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй, Монголын хөрөнгийн биржийн гишүүн, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллага юм. Мерекс IPO-той холбоотой асуулт, лавлах зүйл байвал андеррайтер Стандарт Инвестмент ХХК-д дараах хаягаар холбогдоно уу.

 

Холбоо барих утас: 70114433

 

Хаяг:

Стандарт Инвестмент ХХК                                                              

УБ хот, Чингэлтэй дүүрэг     

Жигжиджавын гудамж 5/3                                        

Э-шуудан: info@standardinvestment.mn       

М.Мөнхзолбоо: Шинэ зах зээл рүү орох нь өөрөө том эрсдэл

Ричард Кобаяаши Bloomberg-т өгсөн ярилцлага