Үнэт цаасны танилцуулга
Огноо: 2014-07-17

ҮНЭТ ЦААСНЫ НЭР: Мерекс

ТОВЧЛОЛ: МRX 

ХУВЬЦААНЫ ТӨРӨЛ: Энгийн хувьцаа

ҮНЭТ ЦААСНЫ ХЭЛБЭР: Биет бус

ҮНЭТ ЦААСНЫ НЭРЛЭСЭН ҮНЭ: 100 төгрөг

ҮНЭТ ЦААСНЫ ТОО ШИРХЭГ: 65,005,000

ХӨРВӨХ ҮНЭТ ЦААС: ХУВЬ 60% ТОО ШИРХЭГ 39,005,000

НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ҮНЭТ ЦААС: ХУВЬ 40% ТОО ШИРХЭГ 26,000,000

НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ҮНЭ: 100 төгрөг

ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГӨ: 2,600,000,000 төгрөг

 

Үнэт цаас эзэмшигчдийн эрх, үүрэг

Компанийн хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн дүрэм болон хувьцаат компанийн дүрмийн төсөлд зааснаар дараах эрхүүдийг эдэлнэ. Үүнд: 

- Бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах;

- Хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах, эчнээ санал хураалт явуулах тухай шийдвэр гаргах үед ТУЗ-өөс тогтоосон “бүртгэлийн өдөр” компанийн хувьцааг эзэмшиж байсан этгээд хуралд оролцож, хэлэлцэж буй бүх асуудлаар өөрийн эзэмшиж буй саналын эрхтэй хувьцаатай хувь тэнцүүлэн санал өгөх;

- ТУЗ-өөс ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн үед давуу эрхийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилсны дараа эзэмшиж буй хувьцаанд ногдох ногдол ашиг авах, ногдол ашиг олгохоор зарласан боловч хуульд заасан хугацаанд хуваарилаагүй бол алданги төлөхийг шаардах;

- Компанийг татан буулгах үед Компанийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан журмын дагуу өр төлбөрийг барагдуулсны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос эзэмшиж буй хувьцааны тоогоор хувь хүртэх;

- Нэмж гаргасан хувьцаа, хувьцаанд хөрвөх үнэт цаасыг тэргүүн ээлжинд худалдан авах, энэ эрхээ бусдад бүрэн болон хэсэгчлэн шилжүүлэх;

- Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлаар шийдвэр гаргахад эсрэг саналтай байсан, эсвэл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч бүр өөрийн эзэмшиж буй хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрхтэй. Үүнд:

- Нийлэх, нэгдэх, хуваах болон хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөх;

- Хэлцэл хийхийн өмнөх улирлын сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдаж авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл хийсэн, компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш хэмжээний энгийн хувьцаа, энгийн хувьцаа худалдаж авах эрхийн бичиг болон энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргах зэрэг их хэмжээний хэлцэл хийх;

- Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарласан нэмэлт өөрчлөлтийг дүрэмд оруулсан, эсхүл ийм агуулгатай компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;

- Нэг хувьцаа эзэмшигч түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт компанийн энгийн хувьцааны 75-аас дээш хувийг эзэмших болсон, эсхүл компанийн төрийн мэдлийн багц хувьцааг худалдсан тохиолдолд бусад хувьцаа эзэмшигчид нь компанид хувьцаагаа эргүүлэн авахыг шаардах эрхтэй;

- Энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч жил бүрийн 3-р сарын 1-ний дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлын талаар нэмэлт санал гаргах, компанийн ТУЗ-д болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комисст нэр дэвшүүлэх;

- Компанийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал шийдвэр болон хууль тогтоомжоор нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад баримт бичигтэй танилцах, үнэ төлбөртэй хуулбарлан авах;

- Энгийн хувьцааны 10 хувиас дээш хувьцаа эзэмшигч нь компанийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэх;

- Энгийн хувьцааны 10 хувиас дээш хувийг эзэмшиж буй этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахаар ТУЗ-д саналаа хүргүүлэх, ТУЗ энэ саналыг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй тохиолдолд өөрөө зарлан хуралдуулах, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлагдсан үед хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг шаардан гаргуулах;

- Компанийн эрх бүхий албан тушаалтан Компанийн тухай хууль болон энэ дүрмийн 3.9.3-т заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөнөөс компанид хохирол учруулсан бол уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах; - Хууль тогтоомж болон компанийн дүрмээр тогтоосон бусад эрх.   

Компанийн хувьцаа эзэмшигчид дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

- Хувьцаа эзэмшигч нь өөрийн нэр, оршин байгаа хаягийн өөрчлөлтөө тухай бүр үнэт цаасны бүртгэл хөтлөх эрх бүхий этгээдэд мэдэгдэх;

- Нийт гаргасан хувьцааны 1/3 болон түүнээс дээш хувийг дангаараа эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авч эзэмшихийг хүссэн этгээд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу тендер санал зарлах;

- Нийт гаргасан хувьцааны 5-аас дээш хувийг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэйгээ хамтран эзэмшсэн этгээд өмчлөх эрх үүссэнээс хойш ажлын 3 хоногийн дотор энэ тухай компанид бичгээр мэдэгдэх;

- Хууль тогтоомж болон компанийн дүрмээр тогтоосон бусад үүрэг. Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр эрсдэл хүлээнэ.

М.Мөнхзолбоо: Шинэ зах зээл рүү орох нь өөрөө том эрсдэл

Ричард Кобаяаши Bloomberg-т өгсөн ярилцлага