Захирлын мэндчилгээ

  "МЕРЕКС" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛЫН МЭНДЧИЛГЭЭ

      Монгол улс ардчилсан зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, өвөг дээдсээс өвлөн авсан газар нутгынхаа хөрсөн доорх стратегийн ордуудыг эргэлтэнд оруулж, нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн улсынхаа хөгжил, монгол ард түмнийхээ амьдралын баталгааг шинэ шатанд гаргасан түүхэн чухал цаг үед амьдарч байна. Мэдээж энэхүү хөгжлийг бүтээн цогцлооход үндэсний томоохон компани, байгууллага, тэр тусмаа монгол хүн бүрийн хүчин чармайлт зайлшгүй чухал үүрэгтэй билээ.

    Манай компани барилгын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах үүднээс 2014 оны есдүгээр сард TW-2500 маркийн, цагт 150м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай зуурмагийн үйлдвэрээ байгуулж ашиглалтад оруулсан билээ.

    Иймээс "Мерекс" ХК-ийнхаа хамт олны өмнөөс монгол хүн таны эх орондоо ихийг бүтээн, түүнээсээ урамшин, элбэг хангалуун амьдрахын ерөөлийг өргөж, манай хамт олны сайн анд, эрхэм түнш болон хамтран ажиллах бид бүхний гэгээн хүслийг хүлээн авна уу.

 

Танд баярлаллаа

2015 он

М.Мөнхзолбоо: Шинэ зах зээл рүү орох нь өөрөө том эрсдэл

Ричард Кобаяаши Bloomberg-т өгсөн ярилцлага