“Мерекс” хк-ийн нэр бүхий хувьцаа эзэмшигчдийн хувьцааг тусгаарлалтаас чөлөөлөв
Огноо: 2015-09-01

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 21 дүгээр хурал наймдугаар сарын 28-нд хуралдаж 23 асуудал хэлэлцлээ. Ээлжит хурлаар "Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 372,123,927 ширхэг энгийн хувьцааг  621,503,902 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлж нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 993,627,829 ширхэг хувьцаа болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт  орууллаа. Тус компани нь улсын төсвийн нийт 62,150.4 сая төгрөгийн санхүүжилтээр 2014, 2015 онд "50мвт"-ын турбин суурилуулалт, зуух №09-ийн шинэчлэлтийг хийж уг барилга байгууламжийг улсын комиссын актаар ашиглалтанд оруулсан байна.
         Мөн тус хуралдаанаар  "Мерекс" ХК-ийн нэр бүхий хувьцаа эзэмшигчдийн хувьцааг тусгаарлалтаас чөлөөллөө. Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 514 дүгээр тогтоолоор "Мерекс" ХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрэлсэн үнэ бүхий 65,005,000 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхдээ үүсгэн байгуулагч иргэн Д.Батцэцэгийн 31,204,000 ширхэг, М.Ундралын 7,801,000 ширхэг хувьцааг тус компанийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бетон зуурмагийн төсөл бүрэн хэрэгжиж, эдийн засгийн үр өгөөжөө өгч эхлэх хүртэлх хугацаанд тусгаарласан юм. Тус компаниас Хороонд ирүүлсэн хүсэлт, үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг хянаж хэлэлцээд  иргэн Д.Батцэцэг, М.Ундрал нарын өмчлөл дэх "Мерекс" ХК-ийн хувьцааг тусгаарлалтаас чөлөөллөө гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

М.Мөнхзолбоо: Шинэ зах зээл рүү орох нь өөрөө том эрсдэл

Ричард Кобаяаши Bloomberg-т өгсөн ярилцлага