Сонгон шалгаруулалт

Бид ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон ажилтан сонгон шалгаруулалтыг шударга, ил тод явуулдаг.

Бидний сонгон шалгаруулах үйл явц нь тухайн ажлын байрыг тогтоон, тодорхойлсноор эхэлдэг. Бид нээлттэй байгаа ажлын байруудын зарыг цаг тухайд өөрсдийн вэб сайтад байршуулдаг.Өргөдөл гаргах эцсийн тогтоосон хугацаа дууссаны дараагаар ажилтан сонгон шалгаруулах үйл явцад хүлээн авсан өргөдлүүдийг зард дурдсан шалгууруудын хүрээнд нягталж шалган ажил горилогчдыг эхний байдлаар сонгодог.Сонгон шалгаруулах комисс нь 3-аас дээшгүй гишүүдээс бүрдэх тул ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг ганц хүн дангаар бус комисс гаргадаг болно.

Мерекс ХК-д ажилд орох өргөдөл гаргахад ямар нэгэн төлбөр, хураамж байхгүй болно.

М.Мөнхзолбоо: Шинэ зах зээл рүү орох нь өөрөө том эрсдэл

Ричард Кобаяаши Bloomberg-т өгсөн ярилцлага