Бидний тухай - Эрхэм зорилго, Үнэт зүйлс

Эрхэм зорилго:

Дотоодын болон олон улсын стандартын шаардлага хангасан бетон зуурмаг, бетон хийцийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, бетон үйлдвэрлэлийн шинэ технологийг нэвтрүүлж, зах зээлд тэргүүлэх.

Зорилт:

"Мерекс" ХК нь үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт хөгжүүлж хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг мэдэрч дотоодын бетон зуурмагийн зах зээлд тэргүүлэгч болно. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, нийгмийн хариуцлагаа дээд зэргээр ухамсарлан нийгмийн сайн сайхны төлөөх бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллана. Байгууллагын соёлыг нэвтрүүлж, ажилтан, ажиллагсадаа бүтээлч орчин, хөгжих боломжоор хангана. Үйлдвэрлэлийн үлгэр жишээ соёлыг нэвтрүүлж үйлчлүүлэгч харилцагчиддаа үргэлж чанартай бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээг хүргэнэ.

Эрхэмлэх үнэт зүйлс:

Мэдлэг чадвартай хүний нөөц

Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагчид, бизнесийн түншүүд

Үйл ажиллагааны шударга, ил тод, нээлттэй зарчим

Хууль, дүрмийг чандлан сахих зарчим

Бүтээлч шинэлэг сэтгэлгээ

Байгаль орчныг хүндэтгэн дээдлэх өв уламжлал

Уриа үг:

Хэрэглэгчийн хүссэн чанарыг хүссэн цагт нь.

Алсын хараа

Монгол Улсын шилдэг бетон зуурмаг үйлдвэрлэгч компани болох.             

 

МЕРЕКС ХУВЬЦААТ КОМПАНИ

              

М.Мөнхзолбоо: Шинэ зах зээл рүү орох нь өөрөө том эрсдэл

Ричард Кобаяаши Bloomberg-т өгсөн ярилцлага